Friday, February 11, 2011

Хамраас нус гоожих нь ханиад хүрсний шинжүүдээ хө



Хэдэн өдөр халуурч, хамраас нус гоожсоны эцэст хайрт ханиад, хамрын нус 2 минь хатгаа болж хувирлаа. Хэдий миний бие халуунтай байсан ч журамт андынхаа төрсөн өдөрт оролцоод ирсэн. Хаврын салхи хавирга нэвт гэж энэ монголчууд хэлээд байхад би гэж хүн хавар боллоо гэж цагаан сарын үеэр далдагнаж гэрээс нимгэн нойтон хувцастай гарсаар ийм зүйл болжээ хөөрхий.
Хамрын нус гэснээс энэ нустай холбоотой хэлэх хэдэн гомдлын үгс надад байнаа.
Өдөр бүр, цаг тутам, минут секунд бүр гараал байхын гоожоол байхын яасан дуусдгү нус вэ чи. Ингээд бодоод байхад хамрын нус, АВИЛГАЧид яааааг адилхан юм шигээ. Нийгээл цэвэрлээл байдаг ар араасаа төржийшд гаржийшд. Нус бол яажийна байнга гоожоол, хамар хорсгоол, амьсгалах боломжгүй болгоол, хамаг хүчилтөрөгч, уушиг руу орох нүүрсхүчлийн хийг хаагаал амьсгалах эрх хааж боож байна.
Авилгачид тэгтэл яажийна ард түмнээс татаас аваал тэрүүгээрээ баяжаал, ард түмний дээр суучаал байнга паразитлаал, холгоол, ажлын байрнаас нь хасаал, хусаал байх тусам ар араасаа ажилд томилогдон гарч ирээл байна шд.
Эм уугаад ч эдгэхгүй байна тариа хийлгэж энэ хар тамаас салахаас нус гоожоод байхаар сэтгэл санаа төвлөрч хичээлээ ч хийж чадкү, өдөржин татаж, 00 руу гүйсээр ажлын бүтээмж алдагдаад байна. Хурдан эдгэх юмсөөөөөн.