Saturday, January 29, 2011

Наашаа суу...Бялуунаас хуваалц



Төрийн албан хаагчдын тоо нэлээдгүй хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой болж байна. Би бол Сонгино-Хайрхан гэдэг том бялууны жижкэн хэлтэрхий гэдгийг байнга зууралддаг хороо маань үе үе над мэдрүүлдийн. Ямарваа нэг бичиг баримттай холбоотой асуудал үүсвэл хороон даргаасаа тодорхойлолт аваад ир гэж дүүрэг, нийслэлийн албадаас захиргааддаг. Хаа байсан хороо руу майжигнаж байх ч хар тамын ажил л даа. Тэхдээ л дүүрэг дээр хөлсөө дуслуулан зогссоноос уулын орой дээр шахуу байрласан хороо руугаа гэлдэрвэл энэ биенд амар л байдаг. Гэтэл ойрноос өнөө муу хороо минь өчнөөн олон хороод болон хуваагдана гэнэ.

Нойроо захирах нь...

Одоо өглөөний 6 цаг болж байна. Нойр хэдий хүрч байгаа боловч тэссээр тэвчсээр. Өглөө сэрж чаддаггүй хүн өөрийгөө захирч чаддаггүй гэсэн. Би өнөө өглөө 6-аас сэрэх ажилтай тул хүлээж байна. Айесек гэх оюутны байгууллагын багийн гишүүддээ 7 хоногийн хугацаанд өдөр бүр өглөө 6 гэж сэрж байх амлалт өгсөн. Нэгэнт л 6-аас сэрж чаддаггүй юм чинь унтахгүй байж байгаад 6 хүргэе гэж шийдэв.
Миний бие энэ амралтын хугацаанд унтаж идэхийг хослуулан блог хөтлөлтөө гаргуунд нь гаргасан гэмээ түмэнтээ хүлээн зөвшөөрч одооноос эхлэн бие сэтгэл авъяасаа бүгдийг блогтоо зориулахаар шийдсэн бөлгөө.
Энэ улиралд бүх хичээл дээрээ төгсрөх болно. Багшаас авсан үүрэг даалгавар, харилцаагаараа хийх номын ажил, унших ёстой олон ном, өгөх ёстой олон шалгалт хүлээж байхад цаг хугацаа үнэхээр багадаад байх юм. Хүн ер нь унтдаггүй байсан бол хичнээн сайхан унтаж байх цагтаа хичнээн их зүйлийг хийж бүтээх байсан бол. Гэхдээ тэр хэмжээгээрээ байгаль дэлхийг хичнээн ихээр бохирдуулах байсан нь ойлгомжтой. За юутай ч би шийдсэн хүн шүү. Хэлчихье. Унтахгүй унтахгүй унтахгүй...тэхдээ унтлаа