Wednesday, April 6, 2011

Нэг иймэрхүү л эссе биччихлээ...


Их гүрнүүдийн ашиг сонирхол   /эхний хэсэг/
Олон улсын харилцаанд оролцогч нь үндэстэн улсууд, тэр дундаа их гүрнүүд мөн бөгөөд жижиг улсууд зөвхөн их гүрнүүдийн зөвшөөрсөн хэмжээнд олон улсын харилцаанд оролцдог гэж реалистууд үздэг. Хэрэв тийм бол жижиг улсуудад геополитикийн ашиг сонирхол гэж байдаг уу эсвэл энэ нь зүгээр ашиг сонирхолын золиос болохыг хүсэхгүй, өөрийгөө хамгаалах гэсэн тухайн улсын гадаад бодлогын нэгэн илрэл үү?
Бид үргэлж Монгол улсын геополитикийн ашиг сонирхол юу байх тухай ярилцдаг хэлэлцдэг. Гэтэл өнөө үед бидэнд геополитикийн ашиг сонирхол гэж бий юу? Эсвэл зүгээр л үндэсний ашиг сонирхолтой андуураад байна уу?
Африкийн хаа нэгтээ Зааны ясан эрэг /Коста рика/ гэх улсад ард түмнээ хуурч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй ерөнхийлөгчийн суудлаасаа зууралдсаар байгаа нэг нөхөр өөрийнхөө эрх ашгийн төлөө ард түмнийхээ өөдөөс буу шагайж сууна. БиБиСи, СиЭнЭн зэрэг олон сувгаар тэнд юу болж байгаа тухай харуулан хүний эрх зөрчигдөж байгааг үзүүлсээр атал ардчилал хүний эрх гэж дуугарах дуртай Америк чив чимээгүй суусаар...
Харин яг энэ үед африкийн өөр нэг хэсэгт мөн л эрх мэдлийнхээ төлөө ард түмэн рүүгээ буу шагайн хэнэггүй суугаа нөхрийг зогсоохын тулд бүх улс гүрнүүд нэгдэн тэмцэлдэж, НАТО хүртэл цэргээ оруулж байх жишээтэй.
Английн ерөнхий сайд байсан ГХСайд асан Г.Пальмерстон: Англид байнгын дайсан байхгүй, байнгын найз нөхөд гэж байхгүй. Түүнд зөвхөн байнгын ашиг сонирхол л байдаг гэж хэлсэнлэн өнөө үед улс гүрнүүд өөрсдийн ашиг сонирхол буй газарт л анхаарлаа хандуулдаг нь тодорхой болоод байгаа билээ.
Аливаа улс гүрэнд улс төр геополитик, үндэсний ашиг сонирхолын зэрэгцээгээр эдийн засгийн ашиг сонирхол байсаар ирсэн. Энэ 2-ыг хэзээд салган ойлгож болшгүй юм. Олон улсын мэдээгээр ойрхи дорнод ба Африк тивийн хойд хэсэгт орших улсуудын дотоод амьдралд юу болж байгааг үргэлжид харуулна. Хальт харвал дэлхий дээр их гүрнүүд болоод тэдгээр мэдээгээр байнга гарч байдаг улсууд л байдаг юм шиг. Бусад улсуудын амьдрал нам жим бахь байдгаараа өрнөж, үргэлжилсээр.
Олон улсын нийтийн эрхзүйн үндсэн 10н зарчимд:
Хүч  хэрэглэхээс татгалзах, улс гүрний тэгш бүрэн эрхийн зарчим, дотоод хэрэгт үл оролцох зарчмууд байсаар атал хүний эрх зөрчигдөж байна, ардчилал алга гэх нэрийн дор их гүрнүүд өөрсдийн ашиг сонирхолын бүсд цэргээ оруулан эмх замбараагүй байдлыг бий болгож байгаа нь бас л бодох асуудал. Гэтэл энэхүү эмх замбараагүй байдлыг газар доор нь асар их баялаг нуугдаж буй, эсвэл стратеги болоод геополитикийн нөлөө бүхий ашигтай бүс нутаг улс орнуудад бий болгож байгаа нь бүр ч хачирхалтай. Харин хэн ч тоохгүй газарзүйн байршил болоод эдийн засгийн чадавхи, эрдэс баялаггүй газар юу ч болж байсан хараагүй сонсоогүй мэт хэлээ хазан дуугүй байцгаадаг нь нууц биш. Нэгэнт л бусдад хэрэггүй хойно олон улсын анхаарлыг татах хэрэгтэй бол хойд солонгос шиг цөмийн зэвсгээр бусдыг сүрдүүлэх, эсвэл аль нэг азгүй тохиолоор байгалийн гамшигт нэрвэгдэн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хэрхэн хохирч байгаа талаарх мэдээг зурагт радиогоор цацуулсан тохиолдолд л сая нэг юм бусдад тоогддог. Гэлээ гэхдээ энэ нь Гайтид болсон явдал шиг нэг их удалгүй анхаарлын төвөөс гарна.
Халуун цэг /гал тогоо/ гэдэг өөр байдаг бололтой. Тэр дундаа халуун цэгийн халуун тогоонд буцалж бургих хоолны орц найрлага бүр ч ондоо бөгөөд хоолноос идэж цаддаг найз нар гэж бас тусдаа бий. Ерөнхийдөө энэ халуун гал тогоонд байх зүйлсийг идэж уух төрлийн зүйлс /жижиг улсууд/, мөн идэж уух дуртай хүмүүс /их гүрнүүд/ гэж 2 ангилж болох юм. Одоо идэх дуртай хүмүүсийн хоолны апетит нь хэрхэн хөдөлдөг болон ямар хоолны хэрэгсэл хэрэглэн хоолноос амталдаг арга барилын талаар дурдах болно.
Эрчим хүчний хэрэглээний өсөлт, байгалийн нөөцийн хомсдол зэрэг нь хэрэгцээгээ хангахыг хүсч буй их гүрний хувьд зайлшгүй тулгарч буй асуудлуудын нэг юм. Мэдээж энэхүү хүслээ цэрэг зэвсэг, хүч болоод эдийн засгийн дипломат аргаар хангах юм. Үүний зэрэгцээгээр эх газрын хүчний тэлэлт, эдийн засгийн тогтворжилт, улам бүр хүчээ авч буй байдал нь тэнгисийн хүчнийхэний айдсыг төрүүлж, зажилахгүйгээр залгих хоол нь болохгүйн тулд тэмцэхээс өөр аргагүйд хүргэдэг. Хэдий тийм ч АНУ тэргүүтэй тэнгисийн хүчнийхэн эх газрын хүчний эсрэг сөрөн хүчний тэнцвэрийг хадгалах нь хойшдоо улам хэцүү болох нь ойлгомжтой.
Афганистан, Иракд явуулсан цэргийн болоод энхийг сахиулах ажиллагаа, одоогийн Ливид өрнөөд буй асуудлыг зохицуулахын тулд НАТО цэргээ оруулж байгаа явдал нь мөн л ашиг сонирхолоо хэрэгжүүлэх гэсэн, хүчний тэнцвэрийг хадгалахыг хичээж буй Америкийн үйлдэл гэдгийг бид мэднэ. Ардчилал гэх багаар нүүрээ халхлан энэ мэт үйлдлийг хийж байсан, хийж байгаа, хойшдоо ч хийсээр байх болно.
Хятадын хувьд хүчинд тулгуурлах бодлогоос илүүтэй эдийн засгийн дипломат ажиллагаан дээр суурилсан зөөлөн хүчний бодлогыг баримталдаг. Зээл тусламж, хөрөнгө оруулалт гэх мэт эдийн засгийн дипломат аргыг илүүтэй хэрэглэдэг. Энэ нь нэг улс 2 тогтолцоо бодлогооос  нь ч харагддаг.
Япон улс хүмүүнлэгийн болон эдийн засгийн аргаар ашиг сонирхолоо хамгаалж байхад Орос улс байгалийн баялаг дээр тулгуурласан газрын тос ба нефтээрээ түрий барьсан гадаад харилцааг явуулж байх жишээтэй. Хамгийн гол нь улс гүрнүүд ашиг сонирхолоо хамгаалах, хэрэгжүүлэх ямар арга сонгох нь чухал биш тухайн ашиг сонирхолын зөрчил аль бүс нутагт явагдаж, хүчний тэнцвэрийг бий болгохын тулд аль аль талаасаа хэрхэн өрсөлдөж байгаа нь сонирхолтой билээ.
Түүхээс харахад улс гүрнүүд нь давуу байдлыг олж авах, олон улсын харилцааны системийг өөрчлөх, ашиг сонирхолоо ямар нэг байдлаар гүйцэлдүүлэх, газар нутгаа тэлэх зэрэг тодорхой зорилгын хүрээнд дайныг өдөөдөг байсан. Шалтаг шалтгаан нь ямар ч байж болноо. Гэхдээ зөрчилийн гол  хохирогчид ямагт ашиг сонирхолын бүсд буй улс орон, тэдгээрийн ард иргэд байдаг.
Амтат хоолны эрт үеэс уламжлагдан ирсэн хэрхэн хийх тухай нууц жор:
Их гүрнүүд олон улсын харилцаанд байр сууриа хадгалж үлдэхийн тулд ил далд хэлбэрээр сөргөөцөлдсөөр ирсэн.
Фундаментал дуализмын онолын үүднээс тайлбарлахад  теллурократии болон таллассократии 2 нь мөнхийн зөрчил тэмцэлд байдаг. Нэг нэгнээ түрэмгийлэхийг хүсдэг гэдэг.
Харин Америкийн эрдэмтэн Н.Спайкмэны Эргийн бүсийн онол  дагуу Римландад нойрхвол Евразид ноёрхож дэлхийг захирна гэсэн санаа ч энд агуулагдаж буй. Харин Римландад мөн Маккиндерын Хартландын зүүн хэсэгт халуун цэг бүхий гал тогоо тэр чигтээ багтаж байгаа юм.
Колоничлолын 15-16-р зууны үед эх газар тэнгист ноёрхож байсан, харин 2-р дайны дараачаас тэнгисийн хүчин эх газарт ноёрхох байр суурьтай байсан. Түүх гэдэг мөнхийн эргэлтэд оршдог учир эх газар дахин тэнгист ноёрхох нь зайлшгүй. Үүнийг Хятад, Орос, Энэтхэг зэрэг эх газрын томоохон гүрнүүдийн эдийн засаг, хүн амын өсөлт, чадавхи харуулж байгаа билээ.
Тийм учир хүчний тэнцвэр хадгалагдах эсвэл шилжих эсэх нь эргийн бүсд өрнөж буй ил ба далд сөргөөцөлдөөнтэй шууд хамааралтай юм.
Тэгвэл цаашдаа энэ чигээрээ их гүрний хөлд эргийн бүсийн орнууд нэрвэгдсээр байх уу? Хүчтэй нь хүчгүйгээ гэх реалист онолын дагуу ашиг сонирхолоо хэрэгжүүлэхийн тулд улс гүрний халдашгүй дархан байдалд халдаж, дотоод хэрэгт үл оролцох зарчмыг зөрчсөөр, түүнийг нь харсан жижиг улсууд юу ч хараагүй мэт байсаар байх уу?
Иргэншил үнэртсэн шинэ жор:
Магадгүй хуучин хоолны жороо хэрэглэсээр байж болох ч бид энд иргэншлийн хүчин зүйлсийг зайлшгүй оруулах шаардлагатай. Ойрхи дорнод дахь улс орнууд Лалын иргэншилтэй, тэдгээрийн хэрэгт оролцогч АНУ, Хятад, Орос зэрэг нь америкийн, күнз, ортодокс гэх өөр өөрсдийн иргэншилтэй, тэдгээр иргэншлүүд нь хэзээ ч эвлэршгүй мөнхийн дайсагналцал дунд орших билээ. Лалын ертөнцийг цэргийн хүчээр буулгаж авч болох ч энэ нь эргээд үндэстний сэргэн мандалтыг өдөөн турхирах аюултай юм. Лалын ертөнцөд ар араасаа улс төр нийгмийн тогтолцоогоо өөрчлөх хувьсгалууд гарсаар байна энэ нь магадгүй лалын ертөнцийн сэргэн мандалтын эхлэл байхыг үгүйсгэх аргагүй. Хэзээ нэгэн цагт үргэлж ашиглуулсаар хохирсоор байгаагаа мэдээд лалын ертөнцийнхөн нэгдвэл энэ нь эргээд бусад иргэншилдээ цохилт болох болно. Учир нь Аллах тэнгэрийг шүтэх ард түмэнд бурханаас газрын тосны асар их баялагийг заяасан юм. Тэдэнд хүчирхэг байж чадах чадвар, бололцоо бий.
Гал тогоог өөрчилж, хоолны орц найрлагад шинэчлэл хийхийн ач холбогдол:
НҮБ, НАТО, ДХБ-ын цаана АНУ бий гэдэг. Тэр дундаа НҮБ бол их гүрнүүдийн ашиг сонирхолоо саадгүйгээр биелүүлэх зөвшөөрлөө гаргуулж авдаг газар юм. Үүнийг бүгд мэднэ. Тиймээс шийдвэр гаргалтын түвшний улсуудын тоог буюу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүний тоог нэмэгдүүлэх, эс бөгөөс эрх мэдлийн тэгш хуваарилалтын үүднээс Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг бүх төлөөлөгчдийн буюу Ерөнхий Ассамблейн шийдвэрээр цуцлах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Шийдвэр гаргалт удаан байж болох ч зарим талаараа ашиг сонирхолын үүднээс харж шийдсэн шудрага бус шийдвэрүүдийг таслан зогсоох болно.
Гэвч өмнө дурдсанчлан хэрэв мөнхийн ашиг сонирхол гэж байдаг бол ашиг сонирхолоо хэрэгжүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл ч бас мөнхийн байх болно. Тийм учир эдгээр ашиг сонирхолын огтлолцол дээр буй улсууд, байгалийн нөөц баялаг ихтэй улсууд мөнхөд энэ чигээрээ дайнаас ангижирч чадахгүй байсаар байх болно. Энэ нь нэг талын туйлаас азгүй байдал юм.
Эргийн бүсийн улсуудын хувь заяа нэгэнт энэ хэвээрээ байх бол эргийн биш ч байгалийн баялаг ихтэй Монгол улсыг ямар хувь заяа хүлээж байгаа бол?
Монгол улс далайд гарцгүй, Хятад, Орос гэх 2 холдож салж болохгүй хөрштэй билээ. Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын тусын тулд бид үргэлж 3 дахь хөрштэй байхыг хүссээр ирсэн. Олон улсын тавцанд идэвхитэй байхыг эрмэлзэж, үйл ажиллагаагаа явуулсан. Цөмийн зэвсэггүй гэх статустай ардчилсан улс. Бүс нутгийн хэмжээний байгууллагад гишүүнээр элсэхийг хүсэвч хараахан аль ч байгууллагын жинхэнэ гишүүн болж чадаагүй. Учир нь иргэншлийн талаасаа авч үзсэн ч бид ганцаардмал тул наашаа гэх улс байхгүй л болов уу. Бид зүүн хойд азийн интеграцийг хөгжүүлэх,  цаашлаад зүүн хойд азийн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдвал гишүүн болох хүсэлтэй явдаг. Энэ нь эдийн засаг болоод аюулгүй байдалд ихээхэн нөлөө үзүүлж чадна.
Гэхдээ энэ нь эргээд Монгол улсын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж болох. Учир нь зүүн хойд Азид 2050 онд эдийн засгаараа тэргүүлнэ гэх БРИК-ын орнуудаас 2 нь бий, түүнчлэн эдийн засгаараа 3т бичигддэг Япон, их 20-д багтдаг Өмнөд Солонгос бий. Хэрэв зүүн хойд азийн улсууд эдийн засгийн интеграцид нэгдвэл АНУ, ЕХ тэрхүү эдийн засгийн өсөлтийг гүйцэж чадахгүй билээ. Тэр хэрээрээ АНУ зүүн хойд Азийг хянах чадваргүй болж, хүч нөлөөгөө алдах болно. Энэ тохиолдолд олон улсын харилцаан дахь хүчний тэнцвэр өөрчлөгдөх бөгөөд энэ нь эргээд Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Учир нь бид эргээд 2 улсаас хамааралтай болох болно.
Жижиг улс орнуудын оршин тогтнох аюулгүй байдлаа хамгаалах гол арга тусгаар тогтнож байхын баталгаа нь НҮБ болоод бусад олон улс, бүс нутгийн хэмжээний байгууллагад элсэн орох, идэвхитэй дипломат бодлого явуулах арга юм. Тиймээс эдгээр зүйлсийг харгалзан үзэж, өөрийн улс дээр аль болох олон улс гүрний ашиг сонирхолыг бий болгон түүгээрээ олон улсад танигдах, бусад олон улсын байгууллагаар эрх ашгаа хамгаалуулах зэрэг идэвхитэй, нөөц баялаг дээрээ суурилсан гадаад бодлогыг явуулах шаардлагатай юм.
Их гүрнүүдийн ашиг сонирхол нь нэг талаар жижиг улсуудыг үгүйрүүлж хоосруулж, эмх замбараагүй байдалд оруулж байдаг ч, хэрэв зөв цагт, зөв газраа улсуудын ашиг сонирхол хаана бий болж буйг,  харж мэдэрч, хөдөлж чадвал нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж чадах билээ.
/үргэлжлэл бий/

Friday, February 11, 2011

Хамраас нус гоожих нь ханиад хүрсний шинжүүдээ хө



Хэдэн өдөр халуурч, хамраас нус гоожсоны эцэст хайрт ханиад, хамрын нус 2 минь хатгаа болж хувирлаа. Хэдий миний бие халуунтай байсан ч журамт андынхаа төрсөн өдөрт оролцоод ирсэн. Хаврын салхи хавирга нэвт гэж энэ монголчууд хэлээд байхад би гэж хүн хавар боллоо гэж цагаан сарын үеэр далдагнаж гэрээс нимгэн нойтон хувцастай гарсаар ийм зүйл болжээ хөөрхий.
Хамрын нус гэснээс энэ нустай холбоотой хэлэх хэдэн гомдлын үгс надад байнаа.
Өдөр бүр, цаг тутам, минут секунд бүр гараал байхын гоожоол байхын яасан дуусдгү нус вэ чи. Ингээд бодоод байхад хамрын нус, АВИЛГАЧид яааааг адилхан юм шигээ. Нийгээл цэвэрлээл байдаг ар араасаа төржийшд гаржийшд. Нус бол яажийна байнга гоожоол, хамар хорсгоол, амьсгалах боломжгүй болгоол, хамаг хүчилтөрөгч, уушиг руу орох нүүрсхүчлийн хийг хаагаал амьсгалах эрх хааж боож байна.
Авилгачид тэгтэл яажийна ард түмнээс татаас аваал тэрүүгээрээ баяжаал, ард түмний дээр суучаал байнга паразитлаал, холгоол, ажлын байрнаас нь хасаал, хусаал байх тусам ар араасаа ажилд томилогдон гарч ирээл байна шд.
Эм уугаад ч эдгэхгүй байна тариа хийлгэж энэ хар тамаас салахаас нус гоожоод байхаар сэтгэл санаа төвлөрч хичээлээ ч хийж чадкү, өдөржин татаж, 00 руу гүйсээр ажлын бүтээмж алдагдаад байна. Хурдан эдгэх юмсөөөөөн.

Saturday, January 29, 2011

Наашаа суу...Бялуунаас хуваалц



Төрийн албан хаагчдын тоо нэлээдгүй хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой болж байна. Би бол Сонгино-Хайрхан гэдэг том бялууны жижкэн хэлтэрхий гэдгийг байнга зууралддаг хороо маань үе үе над мэдрүүлдийн. Ямарваа нэг бичиг баримттай холбоотой асуудал үүсвэл хороон даргаасаа тодорхойлолт аваад ир гэж дүүрэг, нийслэлийн албадаас захиргааддаг. Хаа байсан хороо руу майжигнаж байх ч хар тамын ажил л даа. Тэхдээ л дүүрэг дээр хөлсөө дуслуулан зогссоноос уулын орой дээр шахуу байрласан хороо руугаа гэлдэрвэл энэ биенд амар л байдаг. Гэтэл ойрноос өнөө муу хороо минь өчнөөн олон хороод болон хуваагдана гэнэ.

Нойроо захирах нь...

Одоо өглөөний 6 цаг болж байна. Нойр хэдий хүрч байгаа боловч тэссээр тэвчсээр. Өглөө сэрж чаддаггүй хүн өөрийгөө захирч чаддаггүй гэсэн. Би өнөө өглөө 6-аас сэрэх ажилтай тул хүлээж байна. Айесек гэх оюутны байгууллагын багийн гишүүддээ 7 хоногийн хугацаанд өдөр бүр өглөө 6 гэж сэрж байх амлалт өгсөн. Нэгэнт л 6-аас сэрж чаддаггүй юм чинь унтахгүй байж байгаад 6 хүргэе гэж шийдэв.
Миний бие энэ амралтын хугацаанд унтаж идэхийг хослуулан блог хөтлөлтөө гаргуунд нь гаргасан гэмээ түмэнтээ хүлээн зөвшөөрч одооноос эхлэн бие сэтгэл авъяасаа бүгдийг блогтоо зориулахаар шийдсэн бөлгөө.
Энэ улиралд бүх хичээл дээрээ төгсрөх болно. Багшаас авсан үүрэг даалгавар, харилцаагаараа хийх номын ажил, унших ёстой олон ном, өгөх ёстой олон шалгалт хүлээж байхад цаг хугацаа үнэхээр багадаад байх юм. Хүн ер нь унтдаггүй байсан бол хичнээн сайхан унтаж байх цагтаа хичнээн их зүйлийг хийж бүтээх байсан бол. Гэхдээ тэр хэмжээгээрээ байгаль дэлхийг хичнээн ихээр бохирдуулах байсан нь ойлгомжтой. За юутай ч би шийдсэн хүн шүү. Хэлчихье. Унтахгүй унтахгүй унтахгүй...тэхдээ унтлаа

Friday, December 17, 2010

Яаралтай үйлчилгээний хөлс=би завгүй байна



Саяхан иргэний үнэмлэхээ солиулах санаатай нийслэлийн иргэний бүртгэлийн газар орвоо. Хөл гишгих зайгүй газар 2 цаг хиртээ хүлээлээ. Гэтэл дараалал дайрна гэдэг зүйл жинхэнэ утгаараа тэнд болжийно. Алий эгч нь урьд нь энд байсан юм..,нэг юм өгчөөд л гарна..,ганцхан юм асуугаад л болоо.., холдоочээ!!!..,хүн орох гэж байгааг харахгүй байна уу би ажилтан нь байна гэж ирээд л хажуудаа өөр нэг хүн дагуулаад л орж байгаан.
Тэгээд нэг орчихоороо гарна гэж байхгүй, данхтай цай дундаа тавиад чалчиж байгаа чавганц нар шиг яриад л, инээгээд л...хүүшээ тэр нээрээ тэгсэн гэсэн сонссон уу ч гэх шиг. Мань мэт нь араас нь гарах болоогүй юу гэсэн нүдээр харан хаалга онгойлговол...цаанаа хүлээж бай...энд завгүй байгааг харахгүй байна уу хэмээн өөдөөс уцаарлана. Ажлын 9н цагийг ямар сайхан үр бүтээлтэй өнгөрөөж байгааг нь харахад өөрийн эрхгүй нэмэгдэл цаг гэж байдаг бол тэрнийх нь цалинг харамгүй тооцож өгмөөр санагдсан.

Thursday, December 9, 2010

Áàÿí àéëûí áàíäãàðóóä





Íèéãìèéí àíãè äàâõðààã ýðäýìòýä ñóäëàà÷èä îëîí ÿíçààð àíãèëäàã. Äýýä, äóíä, äîîä ýñâýë ÿçãóóðòàí, ýëèò¿¿ä, ñýõýýòýí, äàðëàã÷ àíãè äàðëàãäàã÷ àíãè, õºðºíãºòºí ôåîäàëóóä, áîîëóóä, öàãààí çàõòàí, õºõ çàõòàí, àæèë÷èí àíãè, ÿäóó, íýí ÿäóó ãýõ ìýò îëîí ÿíçààð àíãèëñààð èðñýí.
Ýðòíèé ýíýòõýãèéí íèéãìèéí àíãè äàâõðàà íü Êàñòûí òîãòîëöîîòîé áàéñàí. Íýãýíò áàÿí áîëæ òºðñºí áîë áàÿíààðàà ÿäóó áîîë áîëæ òºðñºí áîë òýð ÷èãýýðýý ¿õýí ¿õòýëýý àìüäàðäàã. Íýã àíãè äàâõðààíààñ íºãººä øèëæèõ áîëîìæã¿é áàéñàí ãýäýã. Äóíäàä çóóíû ¿åä ÷ îíöûí ÿëãàà áàéõã¿é õààäûí õ¿¿õä¿¿ä ë õààí øèðýýã çàëãàìæèëäàã, íèéãìèéí áàÿëãèéã á¿òýýã÷ ãàçðûã çºâõºí ãàçðûí ýçäèéí õ¿¿õä¿¿ä ¿å çàëãàìæèëæ àâäàã áàéñàí. Òàéæ ÿçãóóðòàí öîëûã æèðèéí àðä àâäàãã¿é, ÿäóó àðäûí õ¿¿õýä ÿìàð ÷ ýðõ ìýäýëã¿é áàéñàí. Ãýâ÷ ºíºº ¿åä ÷ áèä ýíý àíãèëàëààñ ãàð÷ ÷àäàõã¿é ë áàéíà. Áèäíèéã åðºíõèéä íü áàÿí áà ÿäóó ãýæ àíãèëæ áîëîõ þì.
Îäîî öàãò ìºí㺠íü õ¿íèé òºðºëõèéí øèíæ áîëñîí áîëîëòîé.
Áàÿí õ¿í áàÿí õýâýýðýý òºðºõ áóþó òºðñºí öàãààñàà ë Baby øîïûí õýðýãëýã÷ áîëæ, áðåíäûí ïàìïåðñ õýðýãëýýä áàãà áàë÷èð íàñíààñàà Áåíç, Ëåêñóñààð ãýð ñóðãóóëü 2-ûí õîîðîíä ìîðèëäîã áîëæýý. Òýð ÷ á¿¿ õýë “Áàÿí àéëûí áàíäãàð õ¿¿õýä” ãýõ íýð òýäíèé èìýæèéã á¿ðä¿¿ëýõ ìýò. ªäºð á¿ð õóâèéí ìàøèíààð íààø öààø ÿâñààð õºäºë㺺íèé äóòàãäàëä îðîîä ìàõëàã ìÿðààëàã ïóëöãàð öàãààí õ¿¿õä¿¿ä áîëöãîîíî.

Monday, November 29, 2010

Ç¿¿äýíäýý õàìãààëñàí áèå äààëò





ªíººäºð îðîé áóþó 2010.11.29-íû 01 öàãèéí àëäàä áèå äààëòàà îð÷óóëæ ýõýëñýýí. Îð÷óóëñààð óíøèæ ñóäàëñààð áè ãýäýã õ¿í 18-19-ð çóóíû ¿åèéí àìüäðàëûã íýâòýðõèé ìýääýã áîëñîí þì øèã ñàíàãäààä öýýæèí äîòîð ìóóñàéí õºðºíãºòºí êàïèòàëèñòóóäûã ¿çýí ÿäàõ ñýòãýë òºðººä Ìàðêñèçìûã ºì㺺ëºõ¿é ñýäâýýð äèïëîìûí àæèë áè÷ìýýð ÷ þì øèã áîäîãäîîä íýãýí øºíèéã /¿¿ðèéã/ òºãñ ãýãýýðýíãýý àëäàí ºíãºðººñºí àâàé.
Òýãýýä ºã뺺 áîëæ ñåìèíàð äýýð ìºíººõ øºíºæèí áýëäñýí ç¿éëýý ýõíýýñ íü àâààä ë ýìõ öýãöòýé ÿðèàä ÿã ñàéõàí àì õàëààä èðæ áàéòàë ýýæ õàæóóãààð îðîîä èðæèéíàà. ÿ¿ òà ÷èíü õè÷ýýë äýýð þó õèéæ ÿâààí? Íààã òàéâàí áàéëãà äàà áèå äààëò õàìãààëæ áàéíà øäýý? Òà ò¿ð ãàðæèé áè îäîîõîí äóóñ÷ààä ãàðëàà óõààíû þì ÿðüñàí ÷èíü, Ýýæ íààã ÷èíü ó÷èðã¿é íóäðààä ë ºíººäºð õè÷ýýëã¿éìóó? ãýæèéíà. Þó ÿðèàä áàéãààí õè÷ýýë äýýðýý ë áàéíà øä ãýñýí ÷èíü Õººå õººå ñýðýý÷ýý ç¿¿äëýýä áàéãààìóó ãýäèéí ìýë ãàéõààä í¿äýý íýýãýýä õàðñàí ÷èíü ºã뺺 áîñîîä ë øóóä ãàðààä ÿâíà ãýæ òºëºâëºñíèé äàãóó ìàíü Äèïëîìàòèà õóâöàñòàéãàà õºíæèë人 õºð⺺æ áàéñèéìäàã. Öàã õàðñàí ÷èíü óæå õè÷ýýëèéí òàðàõ áîëöîí áàéñàí áÿä ìýòèéí îþóòàí òàêñèíû ìºí㺠áàéõ áèø 2 çýýðäýýðýý òàâàðãààä ÷ õîëûí ñóðãóóëü äýýðýý ÿàæ õ¿ð÷ î÷èõîâ äýý. ªíãºðñºí õîðâîî ãýæ õýëýýä ë öààø ¿ðãýëæë¿¿ëýí òàñàðñàí äàà õººðõèé.