Saturday, January 29, 2011

Наашаа суу...Бялуунаас хуваалц



Төрийн албан хаагчдын тоо нэлээдгүй хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой болж байна. Би бол Сонгино-Хайрхан гэдэг том бялууны жижкэн хэлтэрхий гэдгийг байнга зууралддаг хороо маань үе үе над мэдрүүлдийн. Ямарваа нэг бичиг баримттай холбоотой асуудал үүсвэл хороон даргаасаа тодорхойлолт аваад ир гэж дүүрэг, нийслэлийн албадаас захиргааддаг. Хаа байсан хороо руу майжигнаж байх ч хар тамын ажил л даа. Тэхдээ л дүүрэг дээр хөлсөө дуслуулан зогссоноос уулын орой дээр шахуу байрласан хороо руугаа гэлдэрвэл энэ биенд амар л байдаг. Гэтэл ойрноос өнөө муу хороо минь өчнөөн олон хороод болон хуваагдана гэнэ. Хуучин байсан хорооны иргэдийн хаяг шошгийг өөрчлөх юм байх. Мэдээж Сонгино-Хайрхан хэмээх томоохон бялуунаас зулгаах хүсэл хүн болгонд байгаа нь ойлгомжтой. Тэглээ гээд ард түмнийг хөлдөө чирээд байх юм. Хуучин байсан хаяг өөрчлөгдөхөд түүнийг дагаад бүх бичиг баримт, үл хөдлөх хөрөнгө, газрын бичиг гээд юу эс өөрчлөгдөх билээ дээ. Адаглаад л банкинаас өнөө муу хүний хөгжлийн мөнгөө авахад хүртэл лай болно. Эцсийн эцэст энэ бүх хаягийн өөрчлөлтүүдийг солиулах гэж иргэн хүнээс хичнээн их мөнгө, цаг зав шаардагдах бол...                                                
Бялууны хорхойтонгууд үүнийг яаж мэдэх билээ. Шүлсээ гоожуулаал хутгаа бэлдээл, зүскээл, тал талаас нь мэрхээ л бодож байгаа юм чинь.  Бид мэтэд ямар үртэс төдийхөн ч оногдох биш.  Үртэс төдийг амсаж чадаагүй өнөөх бялуу чинь харин хороон дарга, тэдгээр хороодын ажилчдын хувьд бол том том зүсэм болоод л очиж байгаан. Гүү яахав дээ сайн яваа төрийн албан хаагчдын, тэр том том дарга нарын ар гэр хамаатан садан, танилууддаа амсуулах гэж байгаа бялуунаас ямар булаагаад байлтай ч биш. Амтат бялууг цөөхүүлээ нууж идвэл бүр амттай бас ашигтай гэж шивнэлддэг юм байна лээ. Энэ нь Апетит сайтай хүмүүсийн л шинж юм болов уу даа гэж бодогдох юм.
Тэхдээ эдгээр хүмүүс яагаад бялуунд бялуурахгүй улам ч дурлан шохоорхсоор байна вэ гэдэг бол их сонин. Энэ асуудлыг хүний хоолны дуршилтай холбон тайлбарлана гэдэг хэрээс хэтэрсэн юм болно. Бялуу нь шоколадтай, сүүн кремтэй, амттай амтгүй ямар ч байсан бялуу л бол бялуу. Тэрэнд нээх голж шилэхгүй идээд байгаа нь бас л сонин. Хэрэглэгч бол хаан гэж хэн гэдэг хүнийх нь мэргэн үг юм бүү мэд. Бялуу хуваагчид бол борчуудын хороолол дундаа л Богд нь болж байгаам шд. Цагаан сар, ахмадын баяр гэх мэт настан буурлууд, нэн ядуучууддаа тусламжын гар сунгасан болгоноос илүү ч үгүй дутуу ч үгүй хагартлаа таргалж бусдад баригдчихгүй хоногийн хоолоо болгоод хөөрхөөн бор болжмор шиг тоншиж сурсан нь эдгээр бялуунд дурлагчдын бас нэгэн өвөрмөц авъяас чадвар нь гэлтэй. Хороон даргын сонгууль гэж 76-г сонгохоос дутахааргүй их асуудал, будлианы зэрэгцээ нэр дэвшигчдээс нилээдгүй идэвхи зүтгэл, хөрөнгө хүч шаарддаг болоод удаж байна. Энэ бүхэн бүгд л амтат бялууг хэр амттай олон ам цатгаж чадаж байгааг л харуулж байна.
Ард түмэн бол амтат бялуу. Бялууны хорхойтнуудын дунд хамгийн амттай, ашигтай, идээд идээд дуусдаггүй бялуунуудын нэг. Идэж байгаад хордлого аваасай л гэж хүсэх юм заримдаа. Энэ хэдэн жилд Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан 2 яг тэнцэнэ гэдэг шиг л. Эдгээр жилүүдэд бялууны жижгэрсэн, бялуу хуваагчдын олширсон 2 яаааг тэнцэнэ. Яах вэ хүн ардаа?                                                                                          

No comments:

Post a Comment